Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Е.М.Примаковын нэрэмжит гимназийн "Удирдагчид өгөх 100 асуулт" төслийн хүрээнд үг хэлэхдээ "Өнөөдөр барууны орнууд дарангуйлагчийн байр суурийг баримталж байгаа энэ үед Хятадтай эдийн засгийн харилцаа улам хурдацтай хөгжих болно. Энэ нь улсын төсөвт шууд орлого оруулахаас гадна Алс Дорнод болон зүүн Сибирийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг бидэнд олгож байна. Учир нь Хятадтай хамтрах гол төслүүдийг тэнд л боловсруулж, хэрэгжүүлж байгаа" гэж хэлсэн байна. Лавровын хэлсэн үгийн текстийг Оросын дипломат албаны цахим хуудаснаас үзэх боломжтой. Тэрээр цааш нь хэлэхдээ "Энэ нь өндөр технологийн салбарт, тэр дундаа цөмийн эрчим хүч болон бусад хэд хэдэн салбарт өөрсдийгөө хөгжүүлэх боломж юм. Хятад улсад мэдээлэл, харилцаа холбооны технологи хөгжсөн. Барууныхнаас дордохгүй. Энд олон зүйлийн хувьд харилцан ашигтай" гэж гадаад харилцааны сайд мэдэгджээ.
Эх сурвалж: Интерфакс