Цаг үеийн мэдээ

Украины эдийн засгийг сэргээхийн тулд Европын холбоо Украинтай худалдаагаа түр чөлөөлөх шийдвэр гаргасан.  Нэг жилийн хугацаанд Украины Европын холбоо руу экспортлох бүх бараанд ногдуулдаг импортын татварыг цуцална гэж Европын холбооны зөвлөл мэдэгдлээ.  "Оросын Украины эсрэг ямар ч үндэслэлгүй түрэмгий дайн нь тус улсын үйлдвэрлэлийн хүчин чадал, тээврийн дэд бүтэц, Хар тэнгист гарах гарц, түүнчлэн дэлхийн бусад улстай худалдаа хийх боломжид маш их хохирол учруулсан. Дотоод болон олон улсын хэмжээнд үр дагаварыг хүнсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө талаас дутуу үнэлж болохгүй" гэж мэдэгдэлд дурджээ.  

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 20 сая тонн үр тариа тус улсаас гарсан.  Украины агуулахад ойролцоогоор 20-25 сая тонн үр тариа үлдэж байгаа. Европын холбоо болон АНУ үлдэгдэл үр тариаг өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй улс орнуудад туслах зорилгоор илгээх ёстой гэж шаардаж байна.  Үүнээс гадна, Украин үр тарианы шинэ ургацын зай талбайг суллах хэрэгтэй гэж ЕХ болон АНУ тайлбарлаж байна гэжээ.

Их Британи улс Украинтай хоёр талын худалдааны импортын татвар, тарифын квотыг цуцлах гэрээнд хэдийн гарын үсэг зурсан.  Энэ нь 12 сарын хугацаанд хүчинтэй байх боловч талуудын тохиролцоогоор хугацааг сунгаж болох юм. Үүний араас Канад Украины бараа бүтээгдэхүүнд ногдуулах бүх татварыг нэг жилийн хугацаанд цуцалжээ.

Мөн АНУ Украины хамгийн чухал салбаруудын нэг болох металлургийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Украины ган, гангийн бүтээгдэхүүнээс 232 татвар авахаа нэг жилийн хугацаанд зогсоосон байна.

Эх сурвалж: DW, Вести

Таны сурталчилгаа