"Дайны хамгийн идэвхтэй үе" эхэлж байна гэж Украины эрх баригчид үзэж байна. Уг үе нь Донецк, Луганск мужуудын зүүн хэсгийн гурван хотыг эзлэн авснаар эхэлсэн. "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европ дахь хамгийн том давшилтын ажиллагаа" гэж тэд Донбасс дахь Оросын үйл ажиллагааг тодорхойлоод байна.
Украины Зэвсэгт хүчний ерөнхий штабын хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Штупун: "Дайснууд эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх Украины энгийн ард иргэдийн эсрэг терроризмын тактик хэрэглэсээр байна. Украины өмнөд болон зүүн хэсгийн нийгэм, эдийн засгийн байдал улам дордсоор байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Донецк болон Луганскийн нутаг дэвсгэрт арван зургаан буудлага хийснийг хариу үйлдэл үзүүлж зогсоосон. Дайсны найман танк, хорин хоёр хуягт техникийг устгасан” гэж мэдэгдсэн.
Оросын довтолгоо дөрөв дэх сардаа үргэлжилж байна. Москва “Ерөнхийлөгч В.Путиний дэвшүүлсэн зорилгод хүрэх” гэсэн хатуу бодлогоо зогсоохгүй, сунжирсан дайнд бэлэн байж магадгүй байна. ОХУ-н Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу: “Барууны орнууд Киевийн дэглэмд томоохон хэмжээний тусламж үзүүлж, ОХУ-д хориг арга хэмжээ авч байгаа ч бид бүх даалгавраа дуусгах хүртэл цэргийн тусгай ажиллагааг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэж байсан.
Эх сурвалж: Euronews