Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны портал дээр нийтэлжээ. Уг журам нь гарын үсэг зурсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр болно.
Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсуудын гэж нэрлэгдээд буй улсуудын оршин суугчдын хувьд 2019 оны 4-р сараас эхлэн Оросын паспортыг хялбаршуулсан байдлаар авах журам хүчин төгөлдөр болсон.
2022 оны 2-р сарын 24-нд эхэлсэн Украины дайны дараа Оросын арми Запорожье мужийг хэсэгчлэн эзэлжээ. Херсон муж мөн хэсэгчлэн эзлэгдсэн бөгөөд Херсон болон бусад олон хотод болсон дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон иргэдийг хулгайлж, баривчилсан тухай нутгийн оршин суугчид мэдээлж байна.
Эзлэгдсэн Херсоны оршин суугчдад дайнд үрэгдсэн Украины паспортыг сэргээх биш, харин Оросын паспорт олгохыг санал болгосон тухай мэдээний талаар Херсон мужийн зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Юрий Соболевский "Настоящее время" хэвлэлд тайлбар хийхдээ:
"Албадан паспортжуулж байна. Бүс нутаг бүслэгдсэн, гамшгийн байдалд байгаа бөгөөд эзлэн түрэмгийлэгчдийн үйл ажиллагаанаас энэ бүхэн болсон. Наад зах нь эмнэлгийн үйлчилгээ авах гэх мэтээр далимдуулж паспорт өгөх гэж байна. Орон нутгийн иргэдэд эдгээр паспорт хэрэггүй. Херсон муж бол үргэлж Украин байсан, байгаа, байх ч болно. Хэдэн хүн эдгээр паспортыг авах бол, маш бага тоо гэдэгт би итгэлтэй байна. Өөр нэг зүйл бол эзлэгсэд ямар статистик харуулах бол. Тэдний хувьд тоо баримт нь бодит байдалтай үргэлж зөрчилддөг” гэж хэлжээ.
Украины Гадаад хэргийн яам Оросын энэ үйлдэлтэй холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлэн Украин ийм байдлаар гаргасан баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж нэрлэжээ.
Эх сурвалж: Настоящее время