Оросын үндэсний телевиз буюу 1-р сувагын Владимир Соловьевын Үдэш нэвтрүүлгийн 5-р сарын 25-ны дугаарын үеэр Монгол улсын хойд чиглэлийн авто замын тухай ярьжээ.
ОХУ-ын Төрийн Думын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН), Евразийн интеграци, нутаг нэгтнүүдийн харилцааны асуудал хариуцсан хорооны нэгдүгээр орлогч дарга Константин Затулин ингэж хэлжээ: “Би энэ сарын сүүлээр Монголд уригдсан юм. Гэхдээ Монгол руу очиход боломжгүй болж таарсан, яагаад гэвэл тийшээ онгоц нисэхгүй байгаа. Улаан-Үүд хүртэл онгоцоор нисээд цаашаа намайг машин тосч аваад хил хүртэл хүргэж өгнө. Түүнээс цааш 200 км газар ямар ч авто зам байхгүй. Улаанбаатар хотоос манай улсын хил хүрэх одоо ашиглалтад байгаа автомашины зам байхгүй байна. Сонс доо, Аугаа их эх орны дайны үед Монголчууд бидэнд хонь, нэхий дээл явуулж байсан. Чойбалсан боломжтой бүхнийг явуулах гэх мэт талархал илэрхийлж байсан. Гэхдээ яагаад бид энэ олон жил болж байхад Монгол улстай холбогдох хэвийн замтай болох асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм бэ? Агаарын нисэх зам түр хугацаанд хаалттай байхад ингээд зогсчихож байна гэсэн үг. Надад Стамбул эсвэл Сөүл хотоор дамжин нисэхийг санал болгосон “ гэжээ. Соловьев түүнд: “Тэд таньд морь өгнө гэж хэлсэн үү?” хэмээн хошигнон асуухад тэр Улаан-Үүдээр дамжин машинаар явах болно” гэжээ.
Уг нэвтрүүлэгт Орос улсын болон дэлхийн улс төрийн амьдралд өрнөсөн чухал үйл явдлуудыг хэлэлцдэг байна. "Владимир Соловьевтой Үдэш" нэвтрүүлгийн зочдоор Оросын болон гадаадын нэр хүндтэй улс төрч, олон нийтийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, сэтгүүлчид оролцдог байна.
5-р сарын 25-ны тус дугаар дээр дүрвэгсэд болон нүүхээс өөр аргагүй болсон иргэдийн замд тулгарч буй саад бэрхшээлтэй холбоотой хэлэлцүүлэг явуулж санал бодлоо хуваалцлсан байна.
Эх сурвалж: Смотрим