Цаг үеийн мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Харьков мужид айлчиллаа. Айлчлалын гэрэл зургуудыг Зеленскийн албан ёсны телеграм суваг нийтэлжээ. Энэ нь Украины эсрэг Оросын бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш түүний Киев мужаас гадуур хийсэн анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч тус хотод болсон сүйрлийн байдалтай танилцаж, бүс нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, тэргүүлэх шугам дээр очиж, байлдааны ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдад шагнал гардуулж бэлэг өгсөн байна.

Зеленский мөн мужийн бүс нутгийн цэргийн захиргааны дарга Олег Синегубов, Харьков хотын дарга Игорь Терехов болон бусад бүс нутгийн удирдагчидтай уулзжээ.  Синегубов хэлэхдээ, дайны үеэр тус бүс нутагт 2229 барилга байшин ямар нэгэн байдлаар сүйрсэн бөгөөд Харьков хотод орон сууцны 30 гаруй хувь нь эвдэрч гэмтсэн байна.

Уулзалтын үеэр Зеленский дэд бүтцийг сэргээхийн чухлыг тэмдэглэж мөн нурсан байшингуудын оронд тэсрэх бөмбөгөнд тэсвэртэй хоргодох байртай орчин үеийн орон сууцууд барих боломжийг авч үзэхийг санал болгосон байна.

Эх сурвалж: Медуза

Таны сурталчилгаа