Европын Комисс Европын холбооны орнуудын засгийн газарт Оросын эсрэг хориг арга хэмжээний шинэчилсэн багцыг илгээсэн бөгөөд үүнд Оросын нефтийг далайгаар тээвэрлэх хоригийг хэвээр үлдээж, хоолойгоор дамжуулан газрын тос нийлүүлэх хоригийг хойшлуулахыг санал болгож байна.
Энэ нь Унгар болон далайд гарцгүй Европын холбооны бусад хэд хэдэн оронд Оросоос түүхий нефтээ үргэлжлүүлэн авах боломжийг олгоно гэж хэвлэлүүд онцолж байна.
Bloomberg агентлагийн мэдээлснээр, Европын холбооны орнуудад зургаан сарын дотор далайгаар нефть, найман сарын дараа нефтийн бүтээгдэхүүн импортлохоос татгалзахыг санал болгож байна.
Энэ нь Европын холбоо нэг сараас илүү хугацаанд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа зургаа дахь багц хориг арга хэмжээний тухай асуудал юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өмнө нь Европын холбооноос Оросын эсрэг нефтийн хориг тавих асуудлыг хэлэлцэх боломжийг үгүйсгэсэн юм. Тэрээр Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишельд захидал бичихдээ Унгар улс Оросын нефтээс татгалзахад Европын холбоо ямар санхүүжилт өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй бол манай улс хориг арга хэмжээг дэмжих боломжгүй гэжээ. Оросын эсрэг хатуу арга хэмжээ авахыг дэмжигчид зургаа дахь багц хориг арга хэмжээг бүхэлд нь батлахын тулд ийм буулт хийхэд бэлэн байна. Албан ёсоор шинэ хориг арга хэмжээний багцыг хараахан танилцуулаагүй байна.
Унгар улс байгалийн хийн хэрэглээнийхээ 85 хувийг, газрын тосныхоо 60 хувийг Оросоос авдаг байна.
Эх сурвалж: Настоящее время