Польш улсын зүгээс Украины армид 18 ширхэг Krab өөрөө явагч их бууны гаубицыг нийлүүлж, тэдэнтэй ажиллах Украины зуун их буучдыг сургасан гэж Polskie radio мэдээллээ.
Krab гаубицыг Huta Stalowa Wola компани үйлдвэрлэдэг, гинжит явах эд анги нь Солонгосын лицензийн дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд 155 мм-ийн буу нь Британийн өөрчилсөн загвар юм. Krab нь минутад зургаан удаа буудах чадвартай бөгөөд хамгийн хол буудах зай нь 40 км байна.
Ингэснээр Украинд барууны өөрөө явагч нийт 24 гаубиц ажиллаж байна. Өмнө нь ижил төстэй зургаан нэгж төхөөрөмжийг Франц шилжүүлж байсан байна.
Польш улс АНУ-ын дараа орох "Украины хоёр дахь том зэвсгийн хандивлагч" гэж Polskie radio бичжээ. Өмнө нь 250 орчим Т-72 танк, 2S1 Goździk өөрөө явагч гаубиц, Град пуужин харвагч, МиГ-29, Су-27 онгоцнуудын “агаар-агаар” ангиллын пуужинг нийлүүлж байжээ. Үүнээс гадна Польш улсаас WB Electronics нисгэгчгүй онгоц, Warmate нисгэгчгүй онгоц, Piorun зөөврийн агаарын довтолгооны цогц систем болон их хэмжээний сум хэрэгслийг хүлээн авсан байна.
Эх сурвалж: Polskie radio, Ведомости