ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аль хэдийн нас барсан байж магадгүй гэх мэдээллийг 5-р сарын 29-ний ням гарагт Их Британийн дөрвөн шар хэвлэл Daily Star, The Sun, Mirror, Express зэрэг сонинд нэгэн зэрэг шахуу нийтэлжээ.
MI6-ын тагнуулын эх сурвалжаас иш татан Daily Star and Express сонинд Путиний оронд 5-р сарын 9-ний Ялалтын баярын жагсаал зэрэг олон нийтийн арга хэмжээн дээр түүнтэй маш төстэй хүнийг орлуулан харуулж байж магадгүй гэж мэдэгджээ. "Путин маш хүнд өвчтэй бөгөөд түүнийг нас барах үед түүний үхлийг хэдэн сар биш юм аа гэхэд хэдэн долоо хоног нууцлах болно" гэж нэрээ нууцалсан тагнуулын ахлах албан тушаалтан хэлснийг Daily Star бичжээ.
Путинийг тойрон хүрээлэгчид буюу ерөнхийлөгчдөө туйлын үнэнч дээд албан тушаалтнуудын хувьд түүний үхэл зарлагдвал Кремльд “хуйвалдаан” болж, Ерөнхий штабт эсэргүүцэл үүсэж генералууд Украинтай хийсэн дайныг зогсоохыг хүсэж магадгүй гэсэн айдас байгаа гэж тэр үзэж байна.
“Путиний үхэл тэднийг хүчгүй, эмзэг болгоно. Тиймээс тэд Путинийг нас барсан байвал амьд гэж хэлэх сонирхолтой байна" гэж Британийн хэвлэл мэдээллийн эх сурвалж хэлжээ.
Daily Star болон Express сэтгүүлүүд өөрсдийн нийтлэлдээ "Mi6-ийн дарга нар" болон тагнуулын ажилтнуудын тухай дурдсан бол бусад хоёр хэвлэлүүд нь Daily Star-д гарсан нийтлэлийг иш татсан байна.
2014 онд Нью-Йорк Пост сонинд Путинийг нойр булчирхайн хорт хавдар туссан бөгөөд гурван жилээс илүү наслахгүй гэж бичиж байжээ.
2022 онд Proekt нийтэлснээр Путинийг олон эмч нар мөн бамбай булчирхайн хорт хавдрын мэргэжилтнүүд байнга дагалдаж явах болсон гэж мэдээлсэн.
Тавдугаар сарын дундуур “New Line” сэтгүүл Кремлийн ойрын тэрбумтнуудын ярианы аудио бичлэгийг олж авсан гэж мэдэгджээ. Уг бичлэгт Оросын Форбес сэтгүүлийн жагсаалтын эхний 100-д багтсан гэгддэг бизнесмен Путинийг цусны хорт хавдартай, галзуурч, дэлхийг бүхэлд нь эргүүлсэн гэж мэдэгджээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн биеийн байдал үнэхээр муу байгаа шинж тэмдэг илэрч байгааг эмч нар онцолж байна. Олон нийтийн дунд Путин мэлхий шиг, ялангуяа нүүр, хүзүүндээ хавдсан харагддаг - энэ нь преднизолон зэрэг стероидууд хэрэглэснээс болсон байж магадгүй гэж Оксфордын их сургуулийн дотоод шүүрлийн профессор Эшли Гроссман хэлсэн.
Преднизолоныг ихэвчлэн лимфома, миелома, цусны хорт хавдрын үед хэрэглэдэг. Эдгээр өвчин нь нуруунд нөлөөлдөг. Үүнээс болж Гроссманы хэлснээр Путиний дархлаа суларч магадгүй тул тэрээр коронавирусаас айдаг, мөн түүний зан авир нь "гүн үндэслэлгүй эсвэл параноид" болох явдал юм.
Эх сурвалж: The Moscow Times