Парисын Луврын музейд сэргэн мандалтын үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг гэж тооцогддог Леонардо да Винчигийн өвөрмөц хөрөг зураг болох Мона Лиза халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээд настай эмэгтэйн дүр эсгэж, тэргэнцэртэй музей рүү орж ирснээр харуулуудын сонор сэрэмжийг алдагдуулсан байна.
Хөрөг зургийн өмнө очсон "настай эмэгтэй" тэргэнцрээс гэнэт босож ирсэнд Луврын зочид, ажилтнуудыг гайхшран харсны дараа тэрээр урьдчилан бэлдсэн бялуугаа гарган зураг руу шиджээ.
16-р зууны эхээр будсан зураг өөрөө гэмтээгүй, учир нь сүйтгэгчдийн олон удаагийн дайралтаас болж удаан хугацааны туршид сум нэвтэрдэггүй зузаан шилэн давхаргаар хучигдсан байсан ч уг халдагч ноцтой шуугиан үүсгэжээ.
Олон нийтийн сүлжээгээр маш хурдан тархсан видео бичлэгт халдлага үйлдэгч, настай эмэгтэйн хувцас өмссөн залуу хамгаалалтын албаныханд баригдсан ч хамгаалалтын дэлгэцэн дээр бялуугаа нялж түрхсээр байгаа нь харагдсан байна.
Болсон явдлын гэрчүүдийн хэлснээр баривчлагдсаны дараа тэрээр хиймэл үсээ тайлж, франц хэлээр "Дэлхийг бодоорой, зураачид боддог, бүх уран зураачид дэлхийн тухай боддог. Тийм ч учраас би үүнийг хийсэн. Та нар ч гэсэн Дэлхийн тухай бодоорой” гэж хэлжээ.
Дэлхийн хамгийн алдартай шилдэг бүтээлүүдийн нэгт халдсан нь энэ оролдлого нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулах хамгийн өвөрмөц аргуудын нэг болж түүхэнд үлдэх магадлалтай байна.
Эх сурвалж: BBC Русская служба