Украины зүүн бүсийн Северодонецк хотод ажиллаж байсан Франц улсын сэтгүүлч алагдсан талаар мэдээлжээ. 32 настай Фредерик Леклерк-Имоф нь BFMTV телевизэд ажилладаг бөгөөд амь насаа алдах үедээ нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдээ бэлтгэж байжээ.
Орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар сэтгүүлчийн сууж явсан тоноглосон тээврийн хэрэгсэл дайралтад өртсөн байна. Сэтгүүлч хүзүүндээ хүнд шархадсан байжээ. Түүний хамтрагч Максим Брэндстэттер энэ үеэр гэмтэж шархадсан байна.
BFMTV телевизийн сувагт зургаа дахь жилдээ ажиллаж байсан Леклерк-Имоф дайны нөхцөл байдлыг сурвалжлахаар Украин улсад хоёр дахь удаагаа ирсэн байжээ. BFMTV телевизийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж, гурван сар гаруй үргэлжилж буй дайныг сурвалжилж буй бүх сэтгүүлч, сурвалжлагчийн амь нас аюулд учирсныг сануулжээ.
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эмгэнэл илэрхийлж, фронтын шугаманд ажиллаж буй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг дэмжихээ мэдэгдсэн байна. Үүний дараа тус улсын Гадаад хэргийн яамнаас уг хэргийн мөрдөн шалгах ажлыг явуулах шаардлагыг Северодонецк илгээжээ.
Эх сурвалж: ВВС