Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн “Хэлтгий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 145 км, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ мөн тус сумын Хармагтай багийн “Хүрэн цав” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 65 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ 5 сарын 28-ны өдрийн 16:35 цагийн орчим 14 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 2 өрхийн 4 ханатай 2 гэр нуржээ. Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 5 сарын 29-ний өдөр малчин А, Н нарынд очиж, нөхцөл байдалтай танилцсан тухай Номгон сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 

Таны сурталчилгаа