Цаг үеийн мэдээ

Өчигдөр 17:30 цагийн орчимд цагдаа нар Гэгээн Фрэнсисийн нэрэмжит эмнэлэг руу дуудлагад явлаа гэж Талса хотын цагдаагийн дарга твиттер хуудсандаа бичжээ. Зэвсэгт этгээдийг оролцуулаад таван хүн амиа алдаж, мөн шархадсан хүмүүс байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.  Зэвсэгт этгээд өөрөөгөө буудан шархадсаны улмаас нас барсан байх өндөр магадлалтай байна гэж цагдаа нар мэдэгджээ. Түүнд гар буу, урт хошуутай галт зэвсэг байсан гэж мэдээлсэн.

"Бид буудсан этгээдийг устгасан гэдгийг баталж чадна. Одоо цагдаа нар барилгын бүх өрөөг шалгаж, нэмэлт аюул заналхийлж байгаа эсэхийг шалгаж байна" гэж Талса хотын цагдаагийн газар Twitter хуудастаа мэдэгджээ.  Буудсан этгээд эмнэлгийн байрны хоёрдугаар давхраас олдсон.

Талса хотын цагдаагийн ахмад Ричард Муленбургийн хэлснээр цагдаа нарыг хэргийн газарт очиход бууны шархны ул мөр бүхий хэд хэдэн хүнийг олсон бөгөөд зарим нь аль хэдийн нас барсан байжээ.

Буудсан этгээдийн нэр болон ямар сэдэлтэй энэ хэргийг үйлдсэн талаар цагдаагийн байгууллагаас хараахан мэдээлээгүй байна.

Эх сурвалж:BBC

Таны сурталчилгаа