АНУ-н Оклахома мужийн Талса хотын эмнэлэгт мэс заслын дараах өвдөлтөд сэтгэл дундуур байсан өвчтөн эмч нарыг бууджээ. Майкл Льюис гэгч эр тус хотын эрүүл мэндийн төвийн барилга руу нэвтэрч, өмнө нь түүнд нурууны мэс засал хийсэн эмчийг буудан хөнөөсөн байна. Гэмт этгээд гэрээслэлдээ өвдөлтийн улмаас эмчийг хөнөөсөн гэж бичжээ. Майкл Льюис AR-15 хагас автомат буу, гар буугаар буудсан. Тэрээр өөрийг нь эмчилсэн эмч Престрн Филлипсээс гадна өөрийнх нь замд таарсан өөр нэг эмч, хүлээн авахын ресепш, нэг өвчтөнийг хөнөөсөн гэж мэдээллээ.
CNN-ийн мэдээлснээр дахиад арав орчим хүн шархадсан байна. Халдлага үйлдэгчийг өөрийгөө буудсан байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна.
Эх сурвалж: CNN