Цаг үеийн мэдээ

Газар нутгийнхаа хэмжээгээр жижиг ч чинээлэг Сингапур улсын хамгийн түгээмэл бөгөөд иргэдийн тогтмол иддэг хоол бол тахианы махтай будаа юм. Гэвч Малайз улс дотооддоо тахианы махны хомсдолд орж, үнэ нь өссөнөөс Сингапур улс руу энэ сараас эхлэн тахиаг амьдаар нь нийлүүлэх боломжгүй болсныг мэдэгджээ.

Энэ нь тахианы махны үнэ Сингапурт ч нэмэгдэх шалтгаан болсон бөгөөд иргэдийн долоо хоногт 3-4 удаа иддэг тахианы махтай будааны үнэ нэмэгдэх, зөвхөн энэ хоолоор орлого олдог зоогийн газрууд хаалгаа барихад хүрээд байна.

Сингапур улс тахианы нийт импортынхоо гуравны нэгийг Малайзаас нийлүүлдэг. Малайз сар бүр 3,6 сая амьд тахиаг Сингапур руу гаргадаг ажээ. Импортоор ирсэн амьд тахиаг нядалж бэлтгэх, худалдаанд зориулж хөлдөөх ажлыг Сингапурт хийдэг байна.

Нью-Йоркийг пиццагүйгээр төсөөлөх аргагүйтэй адил Сингапурыг тахианы махтай будаагүйгээр төсөөлөх аргагүй. Сингапурын Засгийн газар хэрэглээг тасалдуулахгүй байх хэмжээний тахианы махны нөөц бий гэж баталсан ч үнэ нь өсжээ. Худалдаачид бүтэн тахиаг 3 ам.доллараар худалдаж авдаг байсан бол одоо 4-5 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа