Энэтхэг улсын Мадхья Прадеш мужийн эмэгтэй ундны ус авахын тулд амь насаа эрсдэлд оруулж, худгийн хана руу авирч буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тавигджээ. Ингэснээр тус мужийн хэд хэдэн хотод ундны усны хомсдол үүссэн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачсан байна.
Гусияа тосгонд ундны ус авдаг худаг, усан сангууд хатсанаас иргэд ийнхүү аз туршсан үйлдэл хийх болжээ. Энэ байдал Энэтхэгийн нилээд хэдэн газарт нийтлэг болсон байна. Тухайлбал өнгөрсөн дөрөвдүгээр сард Махараштра мужид үүнтэй ижил бичлэг олон нийтэд хүрчээ.
2019 онд гаргасан судалгаагаар цэвэр усны хомсдолд орж буй 17 орны дунд Энэтхэг багтсан байна. Тэр дундаа Мадхья Прадеш, Пунжаб, Ражастан, Уттар Прадеш, Гужарат, Уттараханд, Харьяана мужуудад хамгийн хүнд байгаа аж.
Засгийн газрын зүгээс 2024 он гэхэд хомсдолд орсон тосгонуудад саарал ус бүрэн нийлүүлнэ гэж амласан ч цэвэр усны асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэгдээгүй байна. Тиймээс зарим тосгоны иргэд бойкот зарлан, орон нутгийн сонгуулиудыг эсэргүүцжээ.
Гусияа мужид гурван худаг байдаг ч бүгд ширгэсэн. Худгаас ус сорох гар нацосс байхгүй тул иргэд амь насаа эрсдэлд оруулан өөрсдийн биеэр худгийн ёроол руу буухаас өөр аргагүй ажээ. Мөн орон нутгийн захиргааны эрх баригчид, улс төрчид зөвхөн сонгууль болох үеэр л ирдэг байна.
Дэлхийн банкны судалгаагаар Энэтхэгийн газар нутгийн 30 орчим хувьд нь гүний усны түвшин багассан байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС