Цаг үеийн мэдээ

Азийн хамгийн  алдартай,  хамгийн том номын сан болох Хятадын үндэсний номын сан нь дэлхийд 2-рт бичигддэг байна. Тус номын санд  28,980,777 ном хэвлэл байдаг ба хятадын түүх, уран зохиолын хамгийн том цуглуулгатай.

Хятадын үндэсний номын сан нь  1909 онд анх байгуулагдаж байсан бөгөөд Бээжин хотод Манж Чин гүрний хаан, Хятадын засгийн газрын тохиролцооны үндсэн дээр номын сан байгуулагдаж байж, 1912 оны 8 сараас нийтэд үйлчилдэг болсон байна.  1949 онд БНХАУ байгуулагдах үед энэ номын санд 1,4 сая баримт бичиг хадгалагдаж байсан бол өнөөдөр Хятадын үндэсний номын сан жилд 600-700 мянган ном хэвлэлээр сан хөмрөгөө баяжуулдаг байна.

Таны сурталчилгаа