Украин, Орос хоёр тал амиа алдсан цэргүүдийн шарилуудыг бие биедээ хүлээлгэн өгсөн тухай Украины Эзлэгдсэн нутаг дэвсгэрийг дахин нэгтгэх яамны мэдэгдлийг иш татан Громадске мэдээлэв.
"Онц нөхцөл байдалд сураггүй алга болсон иргэдийн асуудал хариуцсан бүрэн эрхт албан тушаалтнуудын оролцсон хэлэлцээрийн үр дүнд “60:160” томьёогоор цогцсыг солилцох тохиролцоонд хүрсэн" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Солилцоо 6-р сарын 2-нд Запорожье муж дахь фронтын шугамд болжээ. Уг ажлыг Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар, Украины аюулгүй байдлын алба, Украины Зэвсэгт хүчний ерөнхий штаб болон бусад хууль сахиулах байгууллагуудын оролцоотойгоор явуулсан байна.
Өмнө нь Украин, ОХУ-ын төлөөлөгчид амиа алдсан цэргийн цогцсыг шилжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч солилцох талаар тохиролцож чадаагүй юм.
Цогцсуудыг солилцсон талаар Оросын тал одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Медуза