АНУ-ын Конгрессийн номын сан
АНУ-ын нийслэлийг Вашингтон руу шилжүүлэхтэй холбоотой хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс (John Adams) баталжээ. 1800 онд батлагдсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон байлаа.
Энэхүү номын санд орох иргэдийн тоо хязгаартай байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайны үед Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан бөгөөд үүний дараагаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогдож байна. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33,012,750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна.