Буриадын шүүх найруулагч Сергей Левицкийг олон нийтийн сүлжээнд нийтлэл бичсэнийх нь төлөө Оросын армийн нэр хүндийг гутаасан хэмээн буруутгаж 35,000 рублийн торгууль ногдуулжээ гэж хүний эрхийн төлөө тэмцэгч Надежда Низовкинагаас иш татан Сибирь реалии-д бичжээ.
Торгуулийн шалтгаан нь 4-р сарын 10-нд Левицкийн Украин дахь "цэргийн тусгай ажиллагаа"-ны үеэр Буриад цэргүүдийн амь үрэгдэгсдийн тухай нийтлэл байсан гэж редакцын мэдээлэлд дурджээ.
Левицкий уг нийтлэлдээ Украинд хийсэн "тусгай ажиллагаа"-ны нэг сар хагасын хугацаанд Буриадын 82 цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэж бичээд Оросын түрэмгийллийг зогсоохыг шаардсан байна.
“Буриадын эрх баригчид оршуулгын ёслолд оролцож, өрөвдмөөр үг хэлэхээ больсон, оршуулга дэндүү олон болохоор тэдэнд цаг зав ч гардаггүй, тэдэнд өөр хийх зүйл их байгаа. Олон хувь заяаны талаар бид мэдэхгүй, эсвэл мэдэхэд ч оройтсон. Өдөрт бараг хоёр хүн амиа алдаж байна, тэд бүгд "баатарлаг"-аар амиа алдсан" хэмээн тэрээр нийтлэлдээ бичжээ.
Эх сурвалж: Настоящее время