Цаг үеийн мэдээ

ОХУ-ын гадаад харилцааны яамны сайд Сергей Лавровын Сербид хийх айлчлалын өмнө Болгар, Хойд Македон, Черногор улсууд түүний онгоцыг нэвтрүүлэхгүй гэж агаарын замаа хаасан байна. Гадаад харилцааны яамны эх сурвалж айлчлалыг цуцалсан тухай мэдэгджээ.  

Болгар, Хойд Македон, Черногор улсын эрх баригчид энэ сарын 6-7-нд Сербид айлчлах гэж буй Гадаад хэргийн сайд Сергей Лавровын онгоцны агаарын замыг хаахаар шийдсэн тухай Сербийн хэвлэлүүд мэдээлжээ.

ОХУ-аас Болгарт суугаа Элчин сайд Элеонора Митрофанова "Болгарын эрх баригчид ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой онгоцыг тус улсын агаарын орон зайгаар нисэхийг зөвшөөрөөгүй" гэж ТАСС агентлагт мэдэгдсэн байна.

6-р сарын 5-ны өглөө Сербийн ерөнхий сайд Ана Брнабич хэлэхдээ, Лавровын айлчлалын эргэн тойронд нөхцөл байдал туйлын хүнд байгаа бөгөөд ерөнхийлөгч Александр Вучич энэ айлчлалын "логистикийн" асуудлыг өөрөө оролцон шийдэх ёстой болоод байна гэж мэдэгджээ.

Лавровын Белградад хийх айлчлал цуцлагдлаа гэж Оросын ГХЯ-ны дээд албаны эх сурвалжаас иш татан Интерфакс мэдээллэсэн байна. 

Серби улс нь Украинд дайн эхэлснээс хойш Оростой сайн харилцаатай хэвээр байгаагаараа Европын ихэнх орноос ялгарч байгаа. 5-р сарын сүүлчээр хоёр орны ерөнхийлөгч нар Оросоос байгалийн хийн нийлүүлэлтийн гурван жилийн шинэ хэлэлцээр байгуулахаар тохиролцсон.

Эх сурваож: Медуза

Таны сурталчилгаа