Цаг үеийн мэдээ

Умард Солонгос улс ням гарагт пуужингийн туршилт хийснээс хойш хэдхэн цагийн дараа буюу даваа гарагийн өглөө Өмнөд Солонгос, АНУ хамтарсан сургуулилалтын үеэр ойрын тусгалт найман пуужин харвасан тухай мэдээллээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ён Сук Ёл хойд хөршөөсөө ирүүлж буй өдөөн хатгах үйлдэлд хариу барьж буйгаа мэдэгдсэн байна. Сөүлд болсон дайны хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээн дээр тэрээр Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр зөвхөн Солонгосын хойг төдийгүй зүүн хойд Ази, дэлхий дахины энх тайванд аюул заналхийлэх түвшинд хүрсэн гэдгийг анхааруулжээ.

Өмнөд Солонгос, Америкийн хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр Умард Солонгос дургүйцлээ илэрхийлэн пуужингийн туршилт хийдэг уламжлалтай. Хоёр улс Филиппинийн тэнгист хамтарсан цэргийн сургуулилалтаа эхлүүлсэн.

Америкийн нэг, Өмнөд Солонгосын долоон ширхэг армийн тактикийн ойрын тусгалт пуужингийн системийг харвасан байна. Ажиглагчид Өмнөд Солонгос АНУ-ын зэвсгийн тусламжтайгаар цэргийн хүчин чадлаа хойд хөршүүддээ харууллаа хэмээн дүгнэжээ.

Өнгөрсөн сард тангаргаа өргөсөн Өмнөдийн Ерөнхийлөгч Ён умард хөрштэй баримтлах бодлогодоо хатуу байр суурь илэрхийлэхээ мэдэгдсэн юм. Коммунист дэглэмтэй ардчилсан Солонгос ойрын саруудад хэдэн арван пуужин харвасан билээ.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа