Цаг үеийн мэдээ

Сассексын гүн Харри болон гүнгийн авхай Меган Мэркл нар бяцхан охин Лилибетийнхээ нэг ой хүрсэн баярыг тэмдэглэж гэрэл зургийг нь олон нийтэд дэлгэжээ. Лилибет уг зурган дээр Виндсор дахь Фрогмор коттэжид ээж аавын хамт салхинд гарч, жаргалтайгаар инээмсэглэж байгаа дүр зургийг харуулсан байна.

Харри, Меган нар хоёр дахь хүүхдэдээ хатан хаанд хүндлэл үзүүлэн багад нь дууддаг байсан Лилибет хэмээх нэрийг өгсөн юм. Тэд хоёрдугаар Элизабет хатны хаан ширээ залгамжилсны 70 жилийн ойн баярт оролцохоор Их Британид ирээд байгаа билээ. Лилибет бямба гарагт ой хүрсэн байна. Харин түүний ах Арчи энэ жил гурван нас хүрчээ.

Гэрэл зургийг хатан хааны гэр бүлийн хүрээллийн дотно найз, мэргэжлийн гэрэл зурагчин Мисан Харриман даржээ. Лилибетийн төрсөн өдрийн бялууг Меган, Харри нарын хуримын бялууг хийж байсан Клайр Птакт захиалан хийлгүүлжээ. 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сассексын гүнгийн гэр бүл 2020 оноос хойш анх удаа хамтдаа Британид байгаагаа олон нийтэд харуулсан юм. Лилибет Калифорнийн Санта Барбарад төрсөн тул хатан Элизабет бяцхан гуч охинтойгоо анх удаа уулзаж байгаа ажээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа