Цаг үеийн мэдээ

Өмнөд Африкийн Засгийн газар Энэтхэг гаралтай хөрөнгөтөн Гуптагийн гэр бүлийг авилга хээл хахуулийн хэрэгт буруутган баривчлах тушаал гаргаад байсан. Тэгвэл Гуптагийн гэр бүлийн ах дүүсийг Арабын нэгдсэн Эмират улсад байхад нь баривчлан саатуулсан тухай Засгийн газраас мэдээлжээ.

Атул болон Ражеш Гупта нар Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жэкоб Зумаг төрийн эрх барих хугацаанд ойрын холбоотой байж, хууль бус замаар хөрөнгөжсөн хэмээн буруутгагдсан байна. Ах дүү хоёрын хэргийг Өмнөд Африкт шилжүүлэх тухай яриа хэлэлцээр Арабын нэгдсэн Эмират явагдаж байгаа гэжээ.

Тэд Жэкоб Зуматай холбоотой авилга хээл хахуулийн хэрэг нь шалгагдаж эхлэх үед буюу 2018 онд Өмнөд Африкаас зугтсан байна. Гуптагийн гэр бүл Засгийн газартай гэрээ байгуулж, нэр нөлөөгөө өсгөхийн тулд улс төрчдөд их хэмжээний авилга өгдөг байсныг нь илрүүлжээ. Авилгынхаа дийлэнхийг Зуматай ойрын холбоотнуудад төвлөрүүлж байжээ.

Зума 2009 оноос 2018 онд авилгын хэргээр огцрох хүртлээ Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Хэрэг нь шалгагдаж эхэлснээс хойш Зума болон Гуптагийн гэр бүлийнхэн гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа