Цаг үеийн мэдээ

Бангладешийн Читтагонг хотын ойролцоох Ситакунда чингэлэг агуулах газарт гал гарч олон зуун гал сөнөөгчид гурав хоногийн турш ажилласны эцэст галын хүрээг барьж цурамд оруулсан байна.

Эрх баригчид бямба гарагийн шөнөөс эхлэн ассан галын шалтгааныг тогтоогоогүй байгаа ч устөрөгчийн хэт исэл хадгалсан чингэлгээс гал асаж эхэлсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм.

Албаны хүмүүс уг түймэрт 50 хүн амь насаа алдсан гэж мэдээлж байсан боловч зарим цогцсыг давхардуулан тоолсон байсан бөгөөд 41 хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Гал унтраах албаны ахлах ажилтан аюулгүй байдлыг хамгаалах дүрмийг журмын дагуу дагаж мөрдөөгүйн улмаас олон хоног гал ассан байж болзошгүй ажээ.

Хэдийгээр галыг бүрэн унтраагаагүй ч дахин химийн бодис тэсэрч дэлбэрэх аюулгүй болсон ба гал сөнөөгчид химийн бодистой чингэлгүүдийг нэг нэгээр нь галаас холдуулсан байна.

Бангладеш улсын Дотоод хэргийн сайд Асадуззаман Хан хэргийн мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн ба гэм буруутай этгээдүүд шүүхийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг амлажээ.

Эх сурвалж: Al Jazeera

 

Таны сурталчилгаа