Мексик улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор энэ долоо хоногийн сүүлээр Вашингтонд болох Америк тивийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америк тивийн орнуудын дээд хэмжээний уулзалтад Куба, Никарагуа, Венесуэл улсуудыг уриагүй нь Мексикийн төрийн тэргүүний эгдүүцлийг төрүүлсэн байна.
Байден Куба, Никарагуа, Венесуэл улсуудыг хүний эрх, ардчилсан тогтолцоог үгүйсгэсэн улс орнууд гэж үзсэн тул дээд хэмжээний уулзалтад уриагүй аж. Харин Лопез Обрадор Америк тивийн бүх орнууд уригдаагүй тул дээд хэмжээний уулзалтад оролцохгүй, хэдэн зууны турш тогтсон бодлогыг өөрчлөх хэрэгтэй гэж мэдэгджээ.
Гэвч Цагаан ордны зүгээс Мексик улс уулзалтад оролцох эсэх нь бүс нутгийн чуулганд нэг их нөлөө үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байна. Лос Анжелест болох уулзалтад 23 орны төр засгийн тэргүүнүүдийг хүлээж авна гэж мэдэгдсээр байгаа ажээ.
Бүс нутагтаа нөлөө бүхий улсын тэргүүн дээд хэмжээний уулзалтаас татгалзсан нь Жо Байдены бүс нутагтаа манлайлах бодлогод эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг бий болголоо гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: CNN