Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Төрийн дум 3-р сарын 15-наас хойш хүчин төгөлдөр болсон Европын хүний эрхийн шүүхийн (ЕХЭШ) шийдвэрийг биелүүлэхгүй байх тухай хуулийн төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлгээр баталлаа.  Баримт бичгийг Төрийн думын вэбсайтад нийтэлжээ.

Түүнчлэн Европын хүний ​​эрхийн шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн нөхөн олговрыг олгохдоо зөвхөн рублиэр олгох бөгөөд “найрсаг бус улс орнуудын” банкнуудын дансанд хийх боломжгүй гэж хуулийн төсөлд тусгасан байна.

Төрийн Думын дарга Вячеслав Володины хэлснээр, Европын хүний ​​эрхийн шүүх нь “барууны улс төрчдийн гарт манай улсын эсрэг улс төрийн тэмцлийн хэрэгсэл болсон” гэжээ.  Тэрээр жишээ болгон, “Өнгөрсөн жил Европын хүний эрхийн шүүх ОХУ-д ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлахыг шаардсан. Бид үүнтэй санал нийлэх боломжгүй" гэж Володин цохон тэмдэглэв.

ОХУ одоогоор Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрийн дагуу 74 сая орчим еврогийн шударга нөхөн төлбөрийн өртэй байгаа бөгөөд үүнд ЮКОС-ын хуучин хувьцаа эзэмшигчдийн 1,9 тэрбум ороогүй байна. 

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа