ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн тусгай ажиллагааны үеэр Северский Донец голын зүүн эрэг дагуух Бүгд найрамдах Донецк, Луганск ард улсын нэлээд хэсгийг чөлөөлсөн тухай мэдэгдлээ. Тэрээр "Северский Донецкийн зүүн эрэг дагуух Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улсын нэлээд хэсэг, Красный Лиман, Святогорск хотууд болон бусад 15 сууринг чөлөөллөө" гэж мягмар гарагт болсон хурлын үеэр мэдэгдэл хийжээ. Шойгу Северодонецкийн орон сууцны хорооллуудыг хяналтдаа авсныг мэдэгджээ. Мөн "Үйлдвэрлэлийн бүс болон хамгийн ойрын суурин газруудад хяналт тогтоохоор довтолгоо явуулж байна" гэж хэлсэн байна.
6-р сарын 6-нд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Северодонецкийн чиглэлд "хүнд нөхцөл байдал" үүссэн ч украинчуудад "энэ чиглэлд тэмцэх бүрэн боломж байна" гэж мэдэгдсэн. Хэрэв Северодонецкийг одоо орхивол Украины цэргүүд "дахин довтлоход тав дахин их техник хэрэгсэл, хүн хүч" хэрэгтэй болно гэж Зеленский хэлжээ.
Эх сурвалж: Интерфакс, Медуза