Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Хессе мужаас сургуулийн аяллаар ирсэн багш сурагчдыг 29 настай эрэгтэй дайрчээ. Хотын худалдаа үйлчилгээний төв болсон хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд алхаж байсан багш сурагчдыг автомашинаар дайрсны улмаас нэг багш амь эрсдэж, 14 сурагч бэртэж гэмтсэн байна. Бэртэж гэмтсэн сурагчдын дунд амь насаа алдах эрсдэлтэй хүндээр бэртсэн хүүхдүүд байгаа ажээ.

Хотын цагдаагийн газар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан саатуулсан байна. Дотоод хэргийн сайд Айрис Спрангерын хэлснээр багш сурагчдыг дайрсан автомашины жолооч сэтгэцийн өөрчлөлттэй болохыг тогтоосон гэжээ. 

Осол мягмар гарагийн өглөө 10:30 цагийн үед Берлин хотын баруун дүүрэгт болсон байна. Сурагчдыг Берлин хотод хүргэсэн автобус тэднийг авахаар буцах замдаа гарсан байжээ. Ослын газарт байсан гэрчүүдийн ярьснаар мөнгөлөг саарал өнгийн Renault Clio загварын автомашин авто зам дээрээс чиглэлээ өөрчлөн явган хүний зам руу гэнэт орсон байна. Сурагчдыг осолдуулсныхаа дараа дэлгүүрийн цонх руу нэвт дайран оржээ.

Жолооч ноцтой осол хийснийхээ дараа машинаа орхин хэргийн газраас зугтсан ч баригджээ. Ослын газарт онцгой байдлын албаны 130 гаруй хүн ирж ажилласан байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа