Япон улсад амьжиргааны өртөг өсөж 1990-ээд оны үед эдийн засаг туйлдаа хүртэл унаж байсантай ижил хэмжээнд хүрсэн тухай мэдээлжээ. Азийн чинээлэг орнуудын хөрөнгө, эдийн засаг нэмэгдэж байгаа ч Японы эдийн засаг зогсолтод орсон гэж үзэж байна.
Японы нэг иргэнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүний үнэ 1990-ээд оны үетэй ижил түвшинд буюу 40 мянган ам.долларт гацсан бол Хятад 2010 онд л энэ түвшинг давж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болжээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын үнэлгээгээр хэрэглээний үнэ 2,1 хувиар өссөн нь 30 орчим жилийн хугацаанд тохиогоогүй үзэгдэл юм. Энэ өсөлт нь импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, Украины дайн болоод цар тахлаас болж эрчим хүч, ховор материалын үнэ өссөн зэрэгтэй уялдаж байгаа ажээ.
Засгийн газрын зүгээс ковидын дараах үнийн өсөлт, амьжиргааны өртөг нэмэгдэх зэрэгтэй тэмцэж байгаа ч төдийлөн үр дүн гарахгүй байна гэж үзжээ. Жишээлбэл Японы умайбо зууш 43 жилийн өмнө зарагдаж эхэлснээсээ хойш 10 иений үнээ огт өөрчлөөгүй байна. Гэвч өнөөдөр энэ зуушны үнэ л гэхэд 20 хувиар нэмэгджээ.
Түргэн хоол үйлдвэрлэдэг Яокин компанийн зүгээс майонез, шар айраг зэргийн үнэ өссөөр байгааг хэрэглэгчдэдээ тайлбарласан байна. Тейкоку датабанкны судалгаагаар Япон улсад зарагддаг 10,000 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ энэ жилд дунджаар 13 хувиар өсчээ.
Эх сурвалж: ВВС