Жолооны үнэмлэхнийх нь хугацаа дууссан байсан зуун настай хатагтай Кандида Удерзо дахин шалгалт өгч үнэмлэхнийхээ хугацааг сунгасан байна. Итали улсад ийнхүү зуу нас хүрсэн гурав дахь хүн жолоодох эрхийн үнэмлэхээ сунгуулжээ.
Кандида Удерзо Виченза муж дахь жолооны сургуульд харааны шалгалт өгснийхөө дараа шинэ үнэмлэхээ гардан авчээ. Тэрээр бусдын асаргаа халамжинд оролгүй бие даан амьдрах дуртай учраас өөрөө машинаа жолоодож дуртай газар луугаа чөлөөтэй явахыг хүсдэг байна.
Удерзо “жолооны үнэмлэхээ сунгасандаа маш их баяртай байна. Зуун настайдаа ийм эрүүл чийрэг байгаадаа өөрийгөө азтай хүн гэж бодож байна. Би хэзээ ч таблет үздэггүй, унтаж амрахдаа сайн анхаардаг” гэж ярьжээ. Тэр нүдний шил зүүлгүй сонин гарчиглах хэмжээний хараа сайтай ажээ.
Итали улс зуугаас дээш насалсан иргэдийнхээ тоогоор Европ тивд тэргүүлдэг. 2019 онд хийсэн судалгаагаар зуугаас дээш насны 14,456 иргэн аж төрж байсан бол энэ тоо 2022 онд 20,456 болж нэмэгджээ.
Түүнчлэн 80 нас хүрсэн иргэд хоёр жил тутамд жолооны үнэмлэхээ шинэчлэх хууль дүрэмтэй. Тэдгээр иргэд үнэмлэхээ шинэчлэн хугацааг нь сунгах бүртээ биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулдаг байна.
Эх сурвалж: The Guardian