Цаг үеийн мэдээ

Хятадын цэргийн зориулалттай онгоц Хубей мужийн Шянян хотод иргэдийн оршин суудаг сууринд унаж осолджээ. Тус улсын төрийн мэдлийн CCTV сувгийн мэдээлснээр ослын улмаас нэг хүн нас барсан байна.

Ардын чөлөөлөх армийн нисэх хүчний Ж-7 онгоц бэлтгэл сургуулилалтын үеэр осолдож, хэд хэдэн айлын байшин сүйдэж галд автжээ. Онгоцны нисгэгч хөнгөн бэртсэн бөгөөд нэг иргэн амиа алдаж, хоёр хүн гэмтэж шархадсан байна. 

Онгоц газарт унахаас өмнө нисгэгч үсэрч амжжээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Ослын шалтгаан болон холбогдох гарз хохирлыг тогтоохоор албаны хүмүүс мөрдлөг шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа