Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Киевт айлчлах үеэрээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Батлан хамгаалахын сайд Алексей Резников нартай уулзлаа.
Украины ерөнхийлөгч Телеграм хуудсандаа уулзалтын бичлэгийн хамтаар ”Зэвсэг, санхүү, хориг арга хэмжээ бол Их Британи Украиныг дэмжиж буйгаа харуулж буй гурван зүйл юм. Үг, харьцаа ажил хэрэг болж хувирах энэ үеийн бодит хамтын ажиллагааг бид үнэлдэг. Батлан хамгаалахын сайд Бен Уоллес болон түүний багийнханд энэхүү айлчлалд талархаж байна. Мөн Их Британи улсын засгийн газар, Ерөнхий сайдад тусламж өгч байгаад талархаж байна" гэж нийтэлжээ.
Уоллес, Зеленский нар чухам юуны талаар хэлэлцсэн нь одоогоор тодорхойгүй байна. Өөрийгөө тунхагласан Бүгд найрамдах Донецк ард улсад өмнөх өдөр нь Украины Зэвсэгт хүчний талд тулалдаж байсан Их Британийн хоёр иргэн, Мароккогийн нэг иргэнд цаазаар авах ял оноосон.
Их Британийн эрх баригчид тэднийг суллах талаар Оросын талтай хэлэлцээр хийхгүй, харин Украины талтай тэдний асуудлыг хэлэлцэх бодолтой байгаагаа мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC Русская служба