6-р сарын 9-нд 40 настай дуучин Бритни Спирс олон жилийн турш хамтран амьдарсан 28 настай жүжигчин, фитнес дасгалжуулагч Сэм Асгаритай гэрлэжээ. Асгаригийн хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээллийг Associated Press агентлагт бататгаж дараа нь Бритни Спирс өөрийн фэйсбүүк хуудастаа зургуудаа нийтэлжээ.
Хурим Лос Анжелес хотод болсон гэж People сэтгүүлд бичжээ. Энэхүү баярт Мадонна, Дрю Бэрримор, Парис Хилтон болон түүний ээж Кэти зэрэг 60 орчим зочин оролцжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Спирс Versace брэндийн даашинзтай байсан бөгөөд Элвис Преслигийн "Can't Help Falling in Love" дуунд дээр алхан гарч ирсэн байна.
Спирс, Асгари нар 2016 онд дуучны "Slumber Party" дууны клипний зураг авалтын үеэр танилцаж байжээ. Спирсийн хэлснээр таван сарын дараа тэр Асгари руу өөрөө залгасан байна. 2021 оны есдүгээр сард дуучин Асгаритай сүй тавьснаа зарласан. 2022 оны эхээр Спирс жирэмсэн болсон ч харамсалтай нь зулбажээ.
2008 оноос хойш Бритни Спирсийн дуучны амьдрал, санхүүг хянаж байсан эцэг Жеймс Спирсийн асран хамгаалах эрхийг 2021 оны 11-р сард цуцалсан. Бритни Спирс шүүх хурал дээр түүний асран хамгаалагчид түүнийг гэрлэж, дахин хүүхэдтэй болохыг зөвшөөрөөгүй гэж мэдэгджээ.
Калифорни дахь хуримын ёслолын арга хэмжээний үеэр Бритни Спирсийн анхны нөхөр, түүний багын найз Жейсон Александр хуримыг үймүүлэхийг оролдсон ч саатуулагджээ. Жейсон Александр хуримын ёслол болж байсан газар руу нэвтрэн орж Instagram дээр шууд дамжуулалт хийсэн байна.
Бритни Спирсийн аав, ээж, дүү нь асран хамгаалагчийн хэргээс болж дуучинтай харилцаагаа тасалсан тул хуримд оролцоогүй. Мөн хоёр дахь нөхөр болох бүжигчин Кевин Федерлайны хоёр хүү нь уг ёслолд ирж чадаагүй байна. Хэдийгээр 16 настай Шон Престон, 15 настай Жейден Жеймс нар хуримд ирээгүй ч ээжийнхээ өмнөөс баярлаж байгаа гэж Кевин Федерлайны өмгөөлөгч хэлжээ.
Эх сурвалж: Медуза