Цаг үеийн мэдээ

Баасан гарагт Благовещенск хотоос Амар мөрнийг дээгүүр өнгөрөх Орос, Хятадыг холбосон автомашины анхны гүүрийг нээсэн байна. Одоогоор гүүрээр зөвхөн ачааны машин зорчихоор байна.  Гүүрний барилгын ажил 2016 онд эхэлсэн бөгөөд 2020 онд коронавирусийн тахлын улмаас гүүрний барилгын ажил түр зогссон байна.

Энэ гүүр нь Благовещенск, Хэйхэ хотуудтай ойр орших Оросын Каникурган тосгон, Хятадын Хэйхэ хотын дүүргийн Чанфа тосгон зэрэг дагуул сууринуудыг холбодог байна.

ОХУ-ын Тээврийн сайд Виталий Савельевын хэлснээр, гүүр нээгдсэний дараа Орос, Хятадын худалдаа жилд 1 сая тонн ачаа болж нэмэгдэж магадгүй байна.  Энэхүү гүүр нь аж ахуйн нэгжүүдийн тээврийн зардлыг бууруулж, хөрш зэргэлдээх бүс нутгуудад экспорт, импортын чиглэлээ гурав дахин багасгах боломжийг олгоно гэж гүүрний албан ёсны нээлтийн үеэр видео хурлаар дамжуулан салбарын сайд танилцуулжээ. Орос, Хятадын тал тус бүр 540 метр барилгын ажлыг тэнцүү хуваан барьжээ.

Эх сурвалж: BBC русская служба

Таны сурталчилгаа