Мариуполь хотын дарга Вадим Бойченко тус хотод халдварт өвчний дэгдэлт эхэлсэн тухай мэдэгдсэн байна. "Холер, цусан суулга болон бусад халдварт өвчин аль хэдийн хотоор тархаж байгаа ч [эзэлсэн эрх баригчид] үүнийг нууж байна. Хотыг хорио цээрийн дэглэмд оруулсан. Тэндээс хэнийг ч гаргахгүй, оруулахгүй байна" гэж хотын дарга ВВС-д ярьжээ.
Хотын даргын хэлснээр, одоо Мариуполь хотод холер өвчнөөр өвчилсөн олон арван хүн байж магадгүй бөгөөд тэдний тоо хурдацтай өсөх болно. "Энэ халдвар маш хурдан тархаж байна. Үүнийг барьж зогсоох нөхцөл байхгүй. Эмч байхгүй, халдварт өвчний эмнэлэг ч алга. Манай халдварт өвчний эмнэлэг бүх тоног төхөөрөмжийн хамт устгагдсан, эмч нар нь амь үрэгдсэн" гэж тэрээр хэлжээ.
Хотын гудамжнуудад олон цогцсууд байгаа, олон гамшгийн оршуулгууд ч байгаа дээр хэт халж мөн бороо их орж байна.
Борооны ус оршуулгуудын газрыг эвдэж сүйтгэж байна. Үүн дээр бохир усны шугам эвдэрсэн байна. Энэ бүхэн нь хүмүүсийн ус авдаг гол мөрөн, худгийн усыг бохирдуулж байна. Усан хангамжийн систем эвдэрсэн, зөөврийн усны нөөц нь хүрэлцэхгүй байна.
Одоо халдварыг Украины бусад бүс нутгуудад тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Запорожье чиглэлд ариун цэврийн хяналтын цэгүүдийг байгуулж Мариуполоос гарах хүмүүсийг холерын шинжилгээнд хамруулах юм байна.
Эх сурвалж: BBC Русская служба