Цаг үеийн мэдээ

БНСУ-ын алдарт к-рор хамтлаг BTS завсарлага авах болсон тухайгаа шүтэн бишрэгчдэдээ мэдэгджээ. Тус хамтлаг үүсгэн байгуулагдсаны есөн жилийн ойн арга хэмжээгээ тэмдэглэж байхдаа хамтлагийн гишүүд соло буюу ганцаарчилсан уран бүтээл рүү ханцуй шамлан орох болсноо дуулгасан байна. 

Хамтлагийн гишүүдийн бүтэн ярилцлага цаг гаруй үргэлжилсэн ба YouTube сувагт байршуулжээ. Хамтлагийн гишүүн RM “BTS хамтлаг бусад хамтлагуудаас өөр гэдгийг үргэлж мэддэг байсан. Гэхдээ к-рор урсгалын нэг асуудал нь гишүүдийг бие даан хөгжиж, боловсрох цаг өгдөггүй” хэмээн ярьжээ. BTS хамтлаг, гишүүдийн ирээдүйн талаар бодож үзэх цаг хугацаа хэрэгтэй гэж RM нэмж ярьсан байна. 

Хамтлаг түр завсарлага авах шийдвэр гаргахад амар байгаагүй гэдгийг бусад гишүүд нь хэлсэн байна. Дуучин V хамтлаг бүрмөсөн тарж байна гэсэн үг биш, эргэн нэгдэх болно гэдгийг шүтэн бишрэгчдэдээ хандан хэлжээ. 

BTS хамтлаг 2013 онд үүсэн байгуулагдаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийн томоохон одуудтай хамтран уран бүтээл хийж Грэммийн шагналд нэр дэвшсэн юм. Тус хамтлаг 2021 онд дэлхийн хамгийн өндөр борлуулалттай уран бүтээлчдээр нэрлэгдэж байжээ. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа