Цаг үеийн мэдээ

АНУ Украинд 1 тэрбум долларын цэргийн тусламжийн багцыг нэмж өгч байгаа бөгөөд үүнд хөлөг онгоц эсэргүүцэгч далавчит "Harpoon" пуужин багтсан байна.

Bloomberg-ийн мэдээлснээр, тоо нь одоогоор тодорхойгүй байгаа пуужингийн хамт Украинд газарт суурилсан харвах төхөөрөмж нийлүүлнэ.  Энэхүү тусламжийн багцад пуужингаас гадна 320 сая ам.доллароор харилцаа холбооны хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмж, 55 сая ам.долларын дулаан мэдрэгчтэй шөнийн харааны төхөөрөмжийг нийлүүлэхээр тусгажээ. Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургахад зориулж дахин 160 сая доллар зарцуулна гэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шинэ тусламжийн багцын хэмжээ 1 тэрбум доллар болно гэж мэдэгдсэн.  Мөн Украинд 225 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм байна.

Жо Байден “АНУ Украинд нэмэлт их буу, эргийн хамгаалалт, дэвшилтэт пуужингийн системд зориулсан сум зэргийг багтаасан аюулгүй байдлын тусламж болгон дахин нэг тэрбум долларын тусламж үзүүлж байгааг би Ерөнхийлөгч Зеленскийд мэдэгдсэн" гэж мэдэгдсэнийг Цагаан ордны вэбсайтад иш татан нийтэлсэн байна. 

Өмнө нь Данийн эрх баригчид хөлөг онгоц эсэргүүцэгч “Харпун” далавчит пуужин, түүнд зориулсан харвах төхөөрөмжийг Украинд өгч байсан юм. 

Эх сурвалж: Настоящее время 

Таны сурталчилгаа