Өнөөдөр /2022.06.16/ АН-ын дарга С.Эрдэнэ болон бусад удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: "АН-ын хууль эрх зүйн маргаантай асуудлууд нэг талдаа гарсан учраас цаашид АН-ын нэрийг бариад яваад байгаа нөхдүүдэд АН-ын билэгдэл, туг далбааг хууль бусаар хэрэглүүлэхгүй гэдгийг хатуу сануулъя" гэв.