Египетийн терминалуудаар дамжуулан Израилийн байгалийн хийг Европын холбооны орнуудад нийлүүлэх гэрээнд Европын холбоо, Израиль, Египет улсууд гарын үсэг зурлаа хэмээн Associated Press мэдээллэжээ.
Европын холбооны комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр "Оросын Украины эсрэг хийсэн дайн нь Европын холбоо Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байдлыг илчилсэн бөгөөд бид энэ хараат байдлаас гарахыг хүсч байна" гэж хэлсэн байна. Тус баримт бичиг нь гарын үсэг зурсан өдрөөс хойш гурван жилийн хугацаанд хүчинтэй байна. Үүний дараа дахин хоёр жилээр автоматаар сунгагдах юм байна.
Тус хэвлэлийн мэдээлснээр, өнгөрсөн онд ЕХ-ны орнуудад импортлосон Оросын хий 40% эзэлж байна. Европын холбоо Израиль, Египетэд байгалийн хий үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхэд санхүүгийн болон технологийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Израиль улс байгалийн хийг хоёр газраас олборлодог бөгөөд тэдгээрийн нийт хийн нөөц нь 690 тэрбум шоо метр гэж тооцогддог. Европын холбооны санхүүгийн дэмжлэг нь Израйльд гурав дахь талбайн бүтээн байгуулалтыг хурдасгах боломжийг олгоно. Египет эргээд ЕХ-ноос авсан хөрөнгийн тодорхой хэсгийг Израилийн хийг шингэрүүлсэн төлөвт шилжүүлж, Европ тивийн эрэг рүү тээвэрлэх хий боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд ашиглах боломжтой болно.
Тавдугаар сарын 19-нд Европын комисс Европын холбооны эрчим хүчний системийг өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулсан. Оросын эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн татгалзахын тулд ЕХ-нд дөрвөн жил хагасын хугацаа, 210 тэрбум евро шаардлагатай байна.
Эх сурвалж: Настоящее время