Цаг үеийн мэдээ

Бразилын иргэний нэрээр Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд ажиллаж байсан Оросын тагнуулын ажилтныг илчилсэн тухай Нидерландын Тагнуул, Аюулгүй байдлын ерөнхий алба (AIVD) улс зарлажээ.

Тагнуулын мэдээгээр Оросын иргэнийг Сергей Владимирович Черкасов гэдэг бөгөөд тэрээр Виктор Мюллер Феррейрагийн нэртэй Бразилын бичиг баримт ашиглаж байжээ. Хэвлэлийн мэдэгдэлд бид хууль бус тагнуулын ажилтны тухай ярьж байна гэж тайлбарлан ийм агентууд олон жил бэлтгэгддэг бөгөөд илрүүлэхэд маш хэцүү байдаг. Оросын хууль бус тагнуулууд оросуудад авах боломжгүй мэдээллийг олж авахын тулд өөр улсын иргэн мэт дүр эсгэдэг гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.

Одоогоор ОХУ-ын албан ёсны байгууллагууд Голландын тагнуулын мэдэгдлийн талаар тайлбар хийгээгүй байна.

Бразилын Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлд мэдээлснээр, уг Орос иргэн 2010 онд Рио-де-Жанейро хотод ирсэн, үүнээс хойш хуурамч хаяг ашиглан Бразилын иргэний дүрд хувирч эхэлсэн байна.  Тэрээр шинэ нэрээр Ирланд, АНУ-д хэдэн жил амьдарсан бөгөөд Бразилд буцаж ирээд Олон улсын эрүүгийн шүүхэд дадлагажигчаар ажилд орсон тул Нидерланд руу явахаар бэлтгэж байсан.

2022 оны дөрөвдүгээр сард Черкасовыг Нидерланд руу нэвтрүүлэхийг хориглож, Бразил руу буцаажээ. Тэнд түүнийг хуурамч бичиг баримт ашигласан хэргээр шүүнэ.

Черкасов Украин, Гүржийн цэргийн гэмт хэргүүдийг шалгадаг Олон улсын эрүүгийн шүүхийн системд нэвтрэх боломжтой болсон гэж Голландын хэвлэлийн мэдээнд онцлон тэмдэглэсэн байна. "Эдгээр мэдээлэлд нэвтрэх нь Оросын тагнуулын үйл ажиллагаанд нэмэлт ач холбогдолтой" гэж AIVD мэдэгджээ.

Bellingcat мөрдөн байцаах бүлгийн мэдэлд байгаа улсын мэдээллийн сангаас үзвэл Сергей Черкасов бол Калининград хотын уугуул иргэн гэж бичжээ.  Мөн "Осторожно, новости" Telegram сувагт Черкасовыг Балтийн Загас агнуурын флотын улсын академид сурч байхдаа цэргийн дүрэмт хувцастай дүрсэлсэн зураг нийтлэгджээ.

Эх сурвалж: Медуза 

Таны сурталчилгаа