Цаг үеийн мэдээ

Шри Ланка улсад түлш шатахууны ердөө тав хоногийн нөөц үлдсэн гэдгийг тус улсын Эрчим хүчний яамнаас өчигдөр мэдэгджээ. Шатахууны хомсдолыг арилгахын тулд Шри Ланкын Засгийн газар Энэтхэг улсаас 500 сая ам.долларын зээл тусламж авах хүсэлт гаргасан бөгөөд хариу өгөхийг хүлээж байна.

22 сая хүн амтай арлын улс 70 жилийн хугацаанд санхүүгийн хамгийн том хямралтай нүүр тулаад байна. Нэн шаардлагатай хүнс, эм бэлдмэл, түлш шатахуун худалдаж авахаар долларын гүйлгээ хийснээр гадаад валютын нөөц хамгийн доод түвшиндээ хүрсэн нь хямралын гол шалтгаан гэж зарим шинжээч үзэж байгаа юм. 

Шатахууны хомсдол нүүрлэсэн тул энэ долоо хоногт шатахуун түгээгүүрийн станцуудад олон км үргэлжилсэн цуваа үүсжээ. Мөн нөхцөл байдлыг эсэргүүцсэн жагсаал гарах болсон байна. Нөөцөд үлдсэн шатахууныг нэг хэрэгцээтэй салбарын тээврийн хэрэгслүүдэд дүүргэх хэрэгтэй болжээ. 

Тус улсын Засгийн газар сар орчмын өмнө түлш шатахууны ердөө ганц хоногийн нөөц үлдсэн хэмээн мэдэгдэж байсан юм. Энэ удаад ирэх гурав хоногийн дотор нэг, найм хоногийн дотор хоёр ч удаа шатахууны татан авалт хийхээр төлөвлөж байна гэжээ. 

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа