Украин ОХУ-ын иргэдэд 7-р сарын 1-нээс визний журам нэвтрүүлнэ. Энэ тухай Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Украины Сайд нарын танхим түүний саналыг дэмжсэн байна.
"Манай улсын үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд урьд өмнө тохиолдож байгаагүй аюул заналхийлэлтэй тэмцэх ажлын хүрээнд ОХУ-ын иргэдийг Украины нутаг дэвсгэрт нэвтрүүлэх дэглэмийг шинэчлэх асуудлыг Сайд нарын танхимд боловсруулахыг би санал болгосон" гэж Зеленский мэдэгдсэн.
Засгийн газар “Украин болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих тухай Украины Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг цуцлах тухай” тогтоол гаргажээ.
Украины иргэд 2-р сарын 11-нд Оросуудад визтэй зорчуулах санал хураалтыг гаргажээ. Тус санал 25,000 хүрвэл ерөнхийлөгч хэлэлцэх ёстой байснаас 26,000 гаруй нь санал цугласан байна.
Үүний дараа тавдугаар сард Зеленский Ерөнхий сайд Денис Шмыгалд ОХУ-ын иргэдэд визний журам нэвтрүүлэх асуудлыг боловсруулахыг даалгажээ.
Киевийн шийдвэрийн талаар Москва хараахан тайлбар хийгээгүй байна.
Өмнө нь Оросын иргэд Украины нутаг дэвсгэрт визгүй нэвтрэх эрхтэй байсан бөгөөд тус улсад 90 хүртэл хоног байх боломжтой байсан.
Эх сурвалж: Настоящее время