Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн Мягмар гарагт WTI 0,22%-иар буурч, нэг баррель нь 120,70 ам.доллар, “Брент” төрлийн газрын тосны үнэ 122.30 ам.долларт хүрч, нэг баррель нь бараг 1.20 доллараар нэмэгдэв.

Мягмар гаригт газрын тосны үнэ тогтворгүй байсан бөгөөд ОПЕК-ийн мэдээлснээр тавдугаар сарын олборлолт дөрөвдүгээр сарынхаас тогтоосон квотоос бага байсан мөн инфляци өндөр, боловсруулах хүчин чадал дутмаг, Хятадын “Ковидын тэмцэл” зэрэг нь нөлөөлж байна гэж үзсэн.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын шатахууны улсын дундаж үнэ галлон нь 5 ам.долларт хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. “Брент” төрлийн газрын тосны үнэ 1  баррель нь 120 ам.долларт хүрч байгаа бөгөөд Хятад улсын эрэлт ихсэж байгаа тул цаашид үнэ буурах магадлал бага байна.

Газрын тосны эрэлт тогтвортой байгаа бөгөөд салбарын ажиглагчид болон шинжээчид эрэлтэд нөлөөлөхөөс өмнө үнэ өндөр байх болно гэж таамаглаж байна.

JP Morgan-ын шинжээчид өнгөрсөн долоо хоногт бичсэн тэмдэглэлдээ, дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст зуны улиралын аялал жуулчлалын эрэлт нэмэгдэж байгаа үед газрын тосны үнийн өсөлтийг бататгаж байна гэжээ.

“Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь дахин 20 ам.доллараар өснө гэж Goldman Sachs-ын Дамиен Курвалин мөн мэдэгдээд байна.

Эх сурвалж: oilprice.com

Таны сурталчилгаа