Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохдоо Донецк болон Луганскийн бүгд найрамдах ард улсуудын тусгаар тогтнолыг Казахстан улс хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлжээ.
Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг байх үед форумын нэгдсэн хуралдаан дээр асуултад хариулах үеэрээ энэ тухай хэлсэн байна.
Токаевын хэлснээр, Казахстанд нээлттэй нийгэм хөгжиж, Украин дахь Оросын "тусгай ажиллагаа"-ны талаар янз бүрийн санал бодол илэрхийлэгддэг. Дэлхийд улс орнуудад нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон үндэстнүүдийн өөрийгөө тодорхойлох эрх гэсэн хоёр зарчим зөрчилддөг гэж Токаев тэмдэглэжээ.
Токаев хэлэхдээ, Казахстан улс Тайвань, Косово, Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлжээ.
Эх сурвалж: Медуза