Цаг үеийн мэдээ

Өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Родион Мирошник Северодонецкийн ойролцоо Украины "Айдар" батальоны цэргүүд бууж өгсөн тухай мэдэгджээ.

"Северодонецк хотын захын дүүрэг, Метелкино хотод Айдаровчууд бууж өгсөн нь батлагдлаа" гэж Мирошник телеграм сувагтаа бичжээ. Түүний бичсэнээр Метелкино тосгоныг Украины цэргийн хүчнээс бүрэн цэвэрлэсэн байна.

Орос болон Украины арми энэ талаар одоогоор албан ёсоор тайлбар хийгээгүй байна.

“Айдар” нь 2014 онд нутаг дэвсгэрийн хамгаалалтын сайн дурын батальоноор байгуулагджээ. Украины зүүн өмнөд хэсэгт Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын эсрэг тулалдаанд оролцож байсан. Оросын хэвлэлүүд тус батальоныг “үндсэрхэг үзэлтэн” хэмээн нэрлэдэг байна.

2015 онд Айдар батальоныг татан буулгаж, дараа нь Украины Зэвсэгт хүчний Хуурай замын хүчний 24-р салангид довтолгооны батальон болгон сэргээсэн байна.

Эх сурвалж: Интерфакс, Медуза 

Таны сурталчилгаа