Цаг үеийн мэдээ

Оросоос Хятадад импортолсон түүхий нефтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55%-иар өсөж, тавдугаар сард дээд амжилт тогтоосон байна. Энэ тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн Ройтерс агентлаг мэдээлжээ.

Энэ оны тавдугаар сард ОХУ-аас Хятадад нийлүүлсэн газрын тосны нийт хэмжээ бараг 8.42 сая тонн болсон нь өдөрт 1.98 сая баррель нефттэй тэнцэж байна.  Энэ нь энэ оны дөрөвдүгээр сарынхаас 25 хувиар их байна.

Орос Хятад руу газрын тос экспортлогчдын нэгдүгээрт бичигдэж, Саудын Арабыг 2-т орж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, эдгээр тоо баримт нь барууныхан Орос улсад хориг арга хэмжээ  авсан мөн тэд үнээ бууруулахаас өөр аргагүйд хүрсэн ч худалдан авагч олох боломжтой байгааг харуулж байна.

Украины дайнтай холбогдуулан АНУ, Европын холбоо ОХУ-аас эдгээр төрлийн түлш нийлүүлэхэд хориг тавих шийдвэр гаргасны дараа 5-р сарын сүүл, 6-р сарын эхээр Энэтхэг улс Оросоос нүүрс, газрын тосны худалдан авалтаа эрс нэмэгдүүлсэн тухай мэдээлж байсан. Трейдерүүд мэдээлж буйгаар эрчим хүчний бүтээгдэхүүнүүд нэлээд хямдралтай үнэд хүрч байгаа буюу 30 хувьд хүрч байгаа юм байна.

Эх сурвалж: Радио Свобода

Таны сурталчилгаа