Цаг үеийн мэдээ

Цэнгэг усны хамгийн том загасыг Камбожийн Меконг мөрнөөс загасчид олжээ. Уг 300 кг жинтэй далайн муур 2005 онд баригдаж байсан аварга цулбуурт загаснаас 7 кг хүнд байгаа аж.

Эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхий дээрх цэнгэг усны аварга загаснууд хэр том хэмжээтэй нь одоо ч тодорхойгүй байдаг, бүрэн судлагдаагүй гэжээ. Меконг мөрөн нь аварга загас зэрэг биологийн олон төрөл зүйлт амьтдаар баялаг боловч ойрын жилүүдэд усны бохирдол экосистемийг аюулд оруулж байгаа юм.

Тус мөрөн нь Түвд, Хятад, Мьянмар, Тайланд, Лаос, Камбож, Вьетнамыг дамнан урсдаг байна. Биологич Зэб Хоганы хэлснээр сүүлийн 20 жилд зургаан тивд явуулсан хайгуул, судалгааны дүнд олдсон цэнгэг усны хамгийн том загас нь Камбожоос олдсон 300 кг жинтэй далайн муур юм. 

Уг загасыг энэ сарын 13-ны өдөр Кох Прийх арлын загасчин олж барьсныхаа дараа судлаачид руу залгаж энэ тухайгаа хэлсэн байна. Загасны урт 3,98 метр, өргөн нь 2,2 метр байжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа