БНСУ дэлхийн тойрог замд нэгдэх анхны хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө. Ингэснээр тус улсын сансрын судалгаан дахь оролцоо нэг алхмаар урагшилж байна.
Өмнө нь 2021 оны 10 дугаар сард хиймэл дагуулын загварыг сансарт хөөргөх оролдлого хийсэн нь амжилтгүй болж байжээ.
Энэ удаа дотооддоо үйлдвэрлэсэн Нури хиймэл дагуулыг нийслэл Сөүл хотоос урагшаа 500 км зайтай Гохён сансрын буудлаас хөөргөсөн байна. Тус улсын сансрын ирээдүйн зорилтот хөтөлбөрт тусгаснаар 2030 он гэхэд саран дээр өөрсдийн судалгааны төхөөрөмжийг газардуулах зорилготой байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС