Цаг үеийн мэдээ

Их Британийн ханхүү Чарльз Катарын Ерөнхий сайд асан Шейх Хамад бин Жассимаас сая евро бүхий цүнх хүлээж авсан тухай мэдээллийг Sunday Times сонин дэлгэжээ. Энэ нь 2011-2015 оны хооронд Чарльзын Шейхээс хүлээж авсан гурван удаа илгээсэн гурван сая еврогийн нэг нь юм байна.

Уг мэдээлэл цацагдсаны дараа Британийн эзэн хааны албанаас ханхүү Чарльз уг мөнгийг авсан даруйдаа хандивын сан руу шилжүүлсэн бөгөөд гурван удаа хүлээж авсан гурван сая евро бүгд сангийн хандив байсныг мэдэгджээ. Мөн Катарын Ерөнхий сайд асны хандивыг зохих хууль ёсны дагуу санд байршуулсан гэдгийг ч онцлон тэмдэглэсэн байна. 

Sunday Times сонины мэдээлснээр Шейх Хамад бин Жассим Лондон дахь Кларенс ордонд зочлох үеэрээ Фортнум болон Мэсон их дэлгүүрийн шошготой уутанд боосон мөнгийг өгсөн гэжээ. Кларенс ордон уг мөнгийг Уэльсийн ханхүүгийн хандивын санд шилжүүлж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбаруудад зарцуулсан тухай тайлагнасан байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа